Ардчилсан намын дарга асан З.Энхболд намаасаа хамгийн жижиг биетэй ч хамгийн том суудалд залраад үзчихсэн гэхэд хэлсдэхгүй. Өнгөрөгч сонгуулийн дараа С.Баярцогттой маргалдаж нэг нэгэн рүүгээ чулуу шидэлцээд авсан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж өөрсдийн гаргасан шийдвэрээсээ болоод л ялагдал хүлээчихээд хэн хэн рүүгээ хэргээ чихэж хэвлэл мэдээллээр сүржигнээд авсан ч хэрэг мартагдаж нөгөө хоёр мундаг хүмүүс таг чиг болсон. З.Энхболдыг АН-ын хүндхэн гар гэж ч хүмүүс ярьдаг.
Хамаг хор, бантан хоёрыг зуурж, хутгадаг тэрээр манай дуранд ийнхүү өртлөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр ийнхүү Монгол дээл хувцсаараа гоёсон харагдана. Гэтэл түүнийг харсан хүмүүс намхан болоод ч тэр үү үндэсний дээл хувцас нэг л зохимжгүй харагдаад байх чинь хэмээцгээж байлаа. Нээрээ л эв хавгүй харагдаад байх чинь. Сурталчилгааны хаалтад ирчихээд хамт олон дундаа байхгүй жоохон зайтай газар зогсчихоод их л юм бодож байгаа харагдсан. Мань эр яахав дотроо бас нэг хор найруулчихсан л зогсож байгаа биз дээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна