Гадаад харилцааны сайдын ажилд томилогдсоноосоо хойш өөрийн улсаа өндөр хөгжилтэй улс оронтой нээлттэй болгоно гэж ярьж байгаа Мөнх-Оргил одоог болтол дорвитой юм хийгээгүй л явна. Түүний хувьд хөгжилтэй орон гэвэл БНХАУ- л санаанд нь буудаг юм шиг байна. Учир нь тэрээр Хятад иргэдийг ажлын шугамаар олон мянгаар нь оруулж ирэх санаа гаргасан бас Ц.Мөнх-Оргил сайд Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйж, дахин далай ламыг Монгол улсад айлчлал хийлгэхгүй гэж ам мөчиг өгсөн.
Далай лам манайд хэдэнтээ айлчилж байсан ч Хятад үндэстний өмнө толгой гудайж уучлалт гуйж байсан түүх засгийн газарт байгаагүй. Гэтэл одоогийн сайд бараг л урд хөрш рүү гүйж очоод урд нь сөгдөөд түмэнтэй уучлалт ирэх нь холгүй байлаа. Бүхэл бүтэн нэг улсын салбарын сайд байж, улс оронд нь айлчлан ирсэн хүний төлөө хаа хол улсын засгийн газраас уучлалт гуйгаад явж байна гэж юу гэсэн үг вэ? Ерөөсөө ойлгохгүй юм. Энэ байдлаараа манай улсад гадны ямар ч хүн айлчилж болохгүй, ирэхээр бол гадаад харилцааны сайд маань БНХАУ-аас зөвшөөрөл авах нь холгүй байна. Сайдын суудал сууснаасаа хойш үүнээс өөр хийсэн юм гээд ярих гэхээр олдохгүй юм. Сайдын суудал хөдөлмөрлөх нь биш аль мөнгөтэй нь залардаг болсон. Түүний тод жишээ нь Ц.Мөнх-Оргил.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо