Ж.Энхбаяр УИХ-ын гишүүний суудалд заларснаасаа хойш дүүрэгтээ ажил хийж, арай хөдөлгөөнтэй байгаа нэгэн билээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн талбай худалдааны талбар болсон талаар ам нээсэн анхны хүн. Мөн зам чөлөөл аяныг эхлүүлээд байгаа. Түүний эхлүүлсэн энэ аяны хүрээнд зарим барилга, дэлгүүр гадаа талбайгаа багасгаж, явган хүний замыг чөлөөлж нээж өгч байгаа. Гэсэн ч зарим том толгойтой хүмүүс хөдлөхгүй байгаад урам нь хугарч энэ талаараа хотын даргад шаардлага хүргүүлсэн ч хариу аваагүй байгаа. Тэрбээр "#ЗамЧөлөөл аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 6,15,18, 25, 26-р хорооны нутаг дэвсгэрт 30 орчим зам чөлөөлөх шаардлагатай байршил иргэдээсээ авч зурагтай нь өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар энэ ажил дөнгөж 10 хүрэхгүй хувьтай л байна. Сундуйн Батболд оо, өрөөнөөсөө гарч ажлаа хиймээр байна. Ард түмэн та нараас ажил хийхийг л шаардаж байна. Үүрэгт ажлаа хийнэ үү" хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдээд авсан. Энэ эрчээрээ явж чадвал Монгол улс хөгжиж эхлэнэ биз хэмээн түүнд ам сайтай хүмүүс нэмэгдсээр байна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна