АН-ын ууган гишүүдийн тоонд ордог УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж манай дуранд өртлөө. Р.Гончигдорж 1990 онд анх улс төрд орж, АИХ-ын сонгуульд сумынхаа даргатай өрсөлдөн ялсан юм. 1990 оны анхны ардчилсан сонгуульд МСДН-аас нэр дэвшин ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдон парламентад анх орж ирсэн түүхтэй. Тэрээр Монголын улс төртэй 25 жил зууралдаж суусан хүн. Эхнээсээ гэзэг үсээ гөрөөлөн сүлжиж сур, шидмэсээр боосныгоо “Жинхэнэ төрийн хар хүн болсны нотолгоо” хэмээн зөнөглөж явсан. Гэр орондоо үр ачаа тойруулаад жаргаж суух 60 давсан насандаа улс төртэй орооцолдож, хор найруулж суусан түүнийг хийсэн зүйлтэй хүн гэж хэлэх хүн ховор. Тэгвэл их хурлаас гарсан ч гэсэн дахин орох санаархал байгаа бололтой. Учир нь намын сурталчилгааны хаалтад ирж оролцож байгаа харагдсан. Бүр ч болоогүй нэр дэвшигч намын дарга хоёроо их л харуулдаж, даган гүйж байна лээ. Нас намбатай хүн байж доод үеийнхэндээ хөл алдах муухай харагдаж байна шүү хэмээх яриа ирсэн олны дунд гараад авна лээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана