Хотын дарга байх үед нь хийсэн бүтээсэн гавьяагүй цагаан толгойт гэж муу хэлж байсан ч суудлаасаа буусных нь дараа түүнийг хотын баатар Бат-Үүл гэж ард түмэн нэрлэх болсон. Дээгүүр суусан гарууд улсын мөнгөнөөс идэж л байдаг гэхдээ энэ эрхэм идсэн ч гэсэн бүтээн байгуулалт хийсэн гэнэ шүү. Мөн Үүл даргыг байхад хавар, намар, зундаа ингэж их халдаггүй байсан хэмээн цаг агаарыг хүртэл түүнтэй холбож хошигноод авчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч нам түүнийг хүлээн зөвшөөрөөгүй.
Үүнийгээ мань хүн Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохыг уриалж, нэр дэвших эрхээсээ татгалзсан хэмээн эвтэйхэн хэлээд авсан. Гэхдээ тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшихэд асуудалтай нэгэн шүү дээ. Хотын дарга байх үедээ улсаас нэгхэн жилийн дотор 39 тэрбум төгрөгийг хий дэмий үрэн таран хийж, идсэн гэдгийг нь нийслэлийн аудитын байгууллага шалгаад гаргаад ирсэн. Хотын дарга байхдаа л ингэж мөнгийг цацаж, идэж байгаа хүн ерөнхийлөгчийн суудалд гараад ирвэл бүр тоймгүй идэх нээ гэх яриа ард түмний дунд бас л гараад амжсан. Ямартай ч намаасаа сонгогдож чадаагүй дээ их л дурамжхан байсан тэрээр намынхаа сурталчилгааны хаалтан дээр сэтгэл дундуур яваа харагдана лээ.
PAPARATSI.MN
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ