Оройхон гарч ширүүхэн дайрна гэгчээр сонгуулийн сурталчилгаа дуусах долоо хоногт гэнэт шар хэвлэлээр хэл амаа билүүдэн, урлаг соёлынхонтой ам уралдан гарч ирсэн хүн бол яах аргагүй яруу найрагч Ц.Хулан. Чимээгүйхэн байж байгаад онгод нь орвол хэдэн мөр шүлэг тэрлээд сууж байдаг даруухан хатагтай гэнэт ухаан орж, нийгэмд болж байгаа үйл явдлыг мэдсэн үү гэлтэй, ширүүхэн үгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хаяад авсан. Зарим хүмүүс түүнд юу тохиолдов яагаад ингэж сүр дуулиантай байгаад байна гэж гайхаж байлаа. Улс төрийн талаар ам нээх байтугай шүлэг найраглалдаа ч тэр бүр дурдаад байдаггүй хүнийг хэн ингэтлээ их өөрчилчхөөв хэмээн ярилцах хүмүүс олон байсан. Тэгвэл эрхэм найрагч намын сонгуулийн хаалтын ажиллагааг зорин ирж байгаа нь энэ билээ. Ганцхан долоо хоногийн хугацаанд дэндүү их улс төржөөд авсан тэрээр их л аз жаргалтай алхаж явна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна