Нийтийн дууны ертөнцөд нэгэн шинэ аялгуу нэмэн орж ирсэн дуучин бол Д. Намсрайноров. “Дурлан дурлан хайрламаараа”, “Хонгор чамдаа”, “Санах тусмаа дуулаарай”, “Амрагийн болзоо” зэрэг хайрын дуунуудаараа ард түмний танил болсон МУСТА Д.Намсрайноровыг “Хөмсөг” Норов хэмээн хочлоод нэлээд хугацааг үджээ. Тэрбээр өөрөө ч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөмсөг бол миний “брэнд” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл хөмсөг Норов жил бүр уламжлал болон зохиогддог Оддын бэсрэг наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа нь энэ. Мань эр морь уяж, наадмын ногоон дэвжээнд барилдсан ч хараахан амжилт гаргаж чадаагүй гэнэ. түүнээсээ болоод их л гутрангуй явж байгаа харагдана лээ. Яах вээ энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болж л таараа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна