Их Британийн нэрт дуучин Адель Лондон хотноо тоглолт хийхдээ дахиад аялан тоглолт хийхгүй байж магадгүй хэмээж, шүтэн бишрэгчдээ гонсойлгоод амжжээ. Дуучин бүсгүй 2015 оны 11-р сард гаргасан “25” цомгийнхоо аялан тоглолтыг өнгөрсөн жилийн 2-р сараас эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 2-нд өндөрлөх юм.Тэгвэл “SUN” сэтгүүлд хоёр хоногийн өмнө Лондонд болсон концертын хөтөлбөрт Аделийн өөрийн гараар бичсэн захидал байсан тухай дамжуулжээ. Тэрхүү захидалд “15 сарын хугацаатай аялан тоглолт, 25 цомгийн тоглолт үүгээр дуусаж байна. Бид Англи, Ирланд, Европ, АНУ-ын бүхий л нутаг дэвсгэрт тоглолтоо хийлээ. Бас Австрали, Шинэ Зеландад ч хийсэн” хэмээгээд “Лондонд хамгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Дараа дахиад хэзээ тоглохыг мэдэхгүй байна” гэж бичсэн байжээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна