Шинэ үе продакшнаас гарч мөрөөдлийн театрын цусыг сэлбэсэн хүмүүс бол Отгоо, Ганбаа хоёр. Продакшний захирал Бооёотой харилцаа муудаж, эв зүйгээ ололцохгүй байсаар шинэ үеийг орхин одсон гэх яриа гараад байгаа билээ. Ямартай ч Бооёог шинэхэн ногоонуудтай нь үлдээж, Мөрөөдлийн театрыг улам хүчирхэгжүүлсэн мань хоёр оддын бэсрэг наадамд шинэхэн хамт олонтойгоо ирсэн байна лээ. Жүжигчин Ганбаагийн хувьд унаган махтай нэгэн. Ямар ч машинд ороод суухад суусан тал руугаа далийдаг л юм даа гээд хошигнож байсан Ганбаа оддын бэсрэг наадамд өөртөө их л итгэлтэй хурдан морины уралдаанд унаач болж оролцох гэж байна лээ. Хурдан морины уралдаанд хөнгөхөн жижигхэн хүн хэрэгтэй. Гэтэл Ганбаа өөрийн биеийн жингээ үл тоож, морин дээр мордож уралдах хүсэлтэй байсан ч түүнийг арай томдож байна гээд наадмын зохион байгуулагч нар хасаж байгаа харагдана лээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна