2008 оны 29 дэх олимпийн 54 кг-ын жингийн алтан медальт боксчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган гэх хүнийг танихгүй хүнгүй. Бээжингийн дэвжээнд Монгол хүн илүү гэдгээ харуулж, мэдрүүлж, Монгол түмнээ омогшуулж байсан хүү аль хэдийнээ 30 насны босгыг давжээ. Бээжингийн олимпийн дараагаас спортоосоо бага багаар зайгаа авсаар бүр холдсон.
Түүний хувьд өнгөрсөн хавар Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд заларсан билээ. Манай урлаг, спортынхон олны хайрыг хүртээд алдар нэртэй болоод ирэхээрээ бүгд л том том даргын суудалд суугаад эхэлдэг. Тэдний буухиаг мань эр таслалгүй үргэлжлүүлсэн билээ. Түүнийг энэ суудалд томилогдох үед хүмүүс түүнд ам муутай байсан. Аргагүй ч үгүй биз суусан суудлынхаа талаар мэдлэгтэй, боловсролтой хүн байх ёстой гэдэг ардын үг буруу биш. Гэсэн ч аль хэдийнээ сонгогдоод заларчихсан юм чинь ард түмэн минь мянга орилоод яахав. Тамирчин хүн сэргэлэн овсгоотой юм чинь Бадар-Ууган суудлынхаа учрыг одоо бол олчихсон биз дээ.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо