Германы Гамбургт болох Их-20-ын уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр анх удаагаа уулзана гэж Цагаан ордон зарласан байна. Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Герберт Макмастер ингэж мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулжээ. ИХ-20-ын дээд хэмжээний уулзалт Гамбургт ирэх долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болно. Энэ үеэр Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй бас уулзах юм байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков зургадугаар сарын 29-нд “ямар нэг уулзалт одоогоор товлоогүй байна” гэж мэдэгдэж байсан юм. “Ямар ч уулзалтад бэлтгээгүй, ямар нэг ахиц гараагүй байна. Би урьдынхаараа л хэвлэлийн мэдээнд тайлбар өгөөд сууж байна” гэж Песков мэдэгдэж байсан юм.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна