Хөгшин ч бай залуу ч бай мисс л бол мисс


Монголын дэлгэцийн урлаг, тэр дундаа телевизийн нэвтрүүлэгч хэмээх “мест”-ийг тодорхой стандарттай болгож өгсөн 2 сайхан бүсгүй байдаг. Мисс, дээр нь жүжигчин мэргэжилтэй 2 бүсгүй энэ салбарт хүч түрэн орж ирсэн энэ үе бол 1990-ээд оны дунд үе. Энэ бол мэдээж нэвтрүүлэгч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо хоёр. 20 хүртлээ Ч.Ичинхорлоо богино банзал өмсөж үзээгүй, үсээ 2 салаа сүлждэг, ном унших хоббитой, эгэл даруухан охин байж. Онц сурлагатан Ихо дунд сургуулиа дүүргэсний дараа Анагаахын дундад элсэн орж төгсөхдөө Анагаахын дээд сургуульд суралцах урилга гардчихсан байсан гэдэг.  Харин Ихо жүжигчин болохоор сэтгэл шулуудаж, СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцжээ. Гэсэн ч ээж нь түүнийг дектор болгох хүсэлтэй байсан ба түүнийг нь ч тэрээр биелүүлжээ. Түүний хувьд 1991 онд миссийн тэмцээнд орж 2-р байр эзэлснээр ийнхүү мисс гэх нэрийг зүүсэн билээ. Одоо ч гэсэн сайхнаараа байгаа Ичинхорлоо нэгэн намын сурталчилгааны хаалтаас гарч ирж байгаа нь энэ юм. Түүнийг харсан хүмүүс загварын тайзнаа гарч алхасан ч болохгүй юм байхгүй байна шүү хэмээн ярилцаж байлаа. 

 

PAPARATSI.MN