Урмыг минь хугалаагүй намынхандаа баярлалаа

Admin
Өчигдөр 12 цаг 02 минут

Жүжигчин Цоомоо гэхээсээ илүү түүнийг одоо хөтлөгч гэдгээр нь ард түмэн мэднэ. Яг түүн шиг шоуны хөтлөгчийн албыг хашиж магтаал, шүүмжлэлийг сонсож явсан ардын хүү намын сурталчилгаанаас болж нэлээн ад үзэгдсэн. Монгол улсын иргэн л юм хойно сонгох эрх түүнд бий. Түүнийгээ арай л хэтрүүлчихсэн болохоос түүнд буруу гэж юу байхав. Хүмүүст ад үзэгдэж, хараалгаж байсан ч дэмжиж байсан намынхаа сурталчилгааны нээлтээс, хаалт хүртэл эргэж буцалтгүй үнэнч байсан залуугийн урмыг нэр дэвшигч нь хугалаагүй. Тиймээс ч мань эр сурталчилгааны хаалтаасаа ийнхүү аз жаргалтай нь аргагүй гарч ирж байгаа харагдана лээ. 

 

PAPARATSI.MN