БНСУ-ын алдарт Big bang хамтлагийн реппер ТОР хар тамхины хэрэгт орооцолдож шуугиан тарьсан. Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын цагдаагийн газар TOP-ийг хар тамхины хэргээр шалгаж хэргийг прокурорт шилжүүлсэн. Энэ үйл явдлын дараа реппер хэт шоконд орж, сэтгэл санааны хямралын улмаас сэхээнд орсон юм. Тэгвэл өнөөдөр Сөүлийн прокурорын газраас түүний хэргийг эцэслэн шийдвэрлэж хоёр жил шоронд хорих ялыг түдгэлзүүлэн, 10 сарын шоронд хорих ял оноолоо. ТОР шүүх хурлын дараа сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Би хийсэн үйлдэлдээ маш их санаа зовж байна. Маш удаан сэтгэл гутралын байдалтай байлаа. Би буруу шийдвэр гаргаснаас болж маш том алдаа хийлээ. Тиймээс та бүхэн намайг уучлахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна