Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг “Нарны үр сад” кино өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны нийт 16-р ангийн зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая доллараар бүтсэн гэсэн үг юм. Уг киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна. Олон объектод зураг авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг Солонгос цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ. Тэгвэл тус уран бүтээлийн гол дүрийн жүжигчид болзож байсныг батлах мэдээлэл ил боллоо. Гол дүрийн эрэгтэй жүжигчин Сон Чжун Ки, эмэгтэй жүжигчин Сон Хе Гё нар болзож байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Дээрх цувралд хамтран тоглосноос хойш тэднийг үерхэж байгаа гэх мэдээлэл газар авсан. Гэвч тэдний харьяалагддаг компаниуд болзсон гэх мэдээллийг удаа дараа үгүйсгэж байсан. Үүнээс хойш өнгөрсөн гуравдугаар сард гол дүрийн жүжигчид Нью-Йорк хотод хамтдаа оройн зоог барьсан бол, өнгөрсөн долоо хоногт Бали арлыг зорьсон гэж мэдээллэж байна. Харин уг мэдээлэлд одоогоор ямар нэгэн тайлбар ирүүлээгүй аж.
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
“The MongolZ” хагас шигшээд шалгарах эрхийн төлөө “PARIVISION” багтай тоглоно
Н.Өсөхбаярын өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
АЗИЙН АШТ: Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана
Э.Номундарь алтан медалийн төлөө отгон Дэлхийн аваргатай тулалдана
Дорнод, Сүхбаатар аймагт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид визийн бонд байршуулна