АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын эсрэг тавьсан багц хоригоо дахин нэг жилээр сунгасан байна. Энэ талаар өнгөрсөн лхагва гаригт Цагаан ордноос мэдээлснийг ТАСС http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4357325 агентлаг уламжлав. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2010 оны 8 сар, 2011 оны дөрөвдүгээр сар, 2016 оны гуравдугаар сард зарлиг гаргасны дагуу Хойд Солонгост авсан олон тооны хязгаарлалтуудыг хүчинтэй хэвээр үлдээж байгаа аж. Дээрх хоригуудад Хойд Солонгосын хэд хэдэн актив хөрөнгийг царцаах талаар тусгасан бөгөөд үйлчлэх хугацаа нь энэ оны зургадугаар сарын 26-нд дуусгавар болж буй юм. Америкийн засаг захиргааны тэргүүн Хойд Солонгост онцгой байдлын дэглэм үйлчилсэн хэвээр байна гэж үзэн дээрх хоригуудыг дахин нэг жилээр сунгалаа гэж АНУ-ын Конгресст илгээсэн мэдэгдэлдээ дурджээ. Трамп “Солонгосын хойгт цөмийн материал “тархаах эрсдэл”, Пхеньяны “үйлдэл, бодлого” Америкийн Зэвсэгт хүчний эсрэг чиглэж байгаа зэрэг нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт туйлын их аюул занал учруулсан хэвээр байна” хэмээн үзэж буй юм байна.
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ