Өнгөрсөн сард Snap Chat компанийн үүсгэн байгуулагч Эван Шпигелтэй нам сүй тавьсан модель бүсгүй удахгүй шүүхэд дуудагдаж магадгүй гэнэ. Учир нь түүний хуучин найз залуу болох тэрбумтан Жо Лоу түүнд 10 сая ам долларын үнэт эдлэл бэлэглэж байжээ. Үүн дээр нэмээд усан онгоц хувийн байшин гэх мэт зүйлс багтсан байна. Гэвч 2017 оны 10 сар дахиад тэрбумтан эр Мирандад 11 каратын алмазан ээмгийг бэлэглэжээ, харин тооцооны хуудсан дээр 4,44 сая хэмээн бичүүлсэн Малайзын засгийн газрын анхаарлыг ихээр татсан юм. Энэ явдлын Малайзын засгийн газар үнэт эдлэлийн луйвар гэж үзэн бүх хөрөнгийг эргүүлж татна гэв. Цагдаа нарын мэдээлснээр Жо Лоу гэх ус бизнесмен залуу Керртэй болзсон нэг жилийн хугацаанд нийт 1.6 тэрбум америк долларыг үрэн таран хийсэн гэж мэдээлжээ.Миранда Керр бэлгэд авсан бүхнээ Малайзын засгийн газарт буцаан өгөхөд бэлэн байгаа гэдгээ илэрхийлжээ. Уг мэдээллийн дараа Мирандагийн нэр хүнд унах магадлалтай. Уг мэдээлэлд нөхөр болох Snap Chat-ийн захирал тэрбумтан Эван шинэ эхнэртээ маш ихээр гутарч байна гэж шар хэвлэлүүдээр бичих болжээ.
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ