“Карибын тэнгисийн дээрэмчид”-ийг бүтээгчид жүжигчин Жонни Депп буюу ахмад Жек Болжморын дүрээс цаашид татгалзахыг хүсч байна. “Урьд өмнө нь Депп энэхүү киног хүмүүс үзэхээр явдаг гол шалтгааны нэг байсан. Харин одоо бол үзэгчид түүнийг нэг их сонирхохгүй болсон нь мэдрэгдэж байна” гэж эх сурвалж өгүүлжээ. Түүний мэдээлэлснээр, үзэгчдэд өдгөө 27 настай Брэнтон Туэйтс болон 25 настай Кая Скоделарио нар илүү таалагдаж буй аж. Эдгээр залуу жүжигчид тус киноны “Карибын тэнгисийн дээрэмчид: Үхэгсэд үлгэр ярьдаггүй” нэртэй сүүлийн ангид нь анх удаа тоглосон билээ. Хэрэв тус киноны гол дүрийг Брэнтон болон Кая нарт өгвөл энэ нь чамгүй ашиг орлого нэмэгдүүлэх боломжийг авчирч мэдэх юм гэдгийг ч онцлон тэмдэглэжээ. Ахмад Жек Болжмор бол “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны гол дүрийн нэг билээ. Энэхүү кино нь таван ангитай бөгөөд хамгийн сүүлчийн анги нь өнгөрөгч тавдугаар сарын 26-нд дэлгэцнээ гарсан юм. Болжморын дүрийг бүхий л ангид өдгөө 54 настай жүжигчин Жонни Депп бүтээгээд байгаа билээ.
Шүүх Г.Отгонтуяагийн давж заалдах хүсэлтийг хүлээн авчээ
Найман сартай хүүхдээ хоёр удаа хутгалж хөнөөгөөд, өөрийгөө дөрвөн удаа хутгалсан эмэгтэйн бие тааруу, эмнэлэгт байна
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
“The MongolZ” хагас шигшээд шалгарах эрхийн төлөө “PARIVISION” багтай тоглоно
Н.Өсөхбаярын өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
АЗИЙН АШТ: Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана
Э.Номундарь алтан медалийн төлөө отгон Дэлхийн аваргатай тулалдана