Нас бол тоо гэдэг үг Мадоннад хамаарна. Өдгөө 58 настай дуучин маань залуу амрагтайгаа цуг байхын тулд Португал руу нүүж байгаа аж. Тэрбээр 31 настай загвар өмсөгч Кэвин Сампайотой гурван сарын турш уулзаж учирч байгаа бөгөөд тэдний харьцаа нэлээд гүнзгийрчээ. Поп дива зургаан сая орчим еврогоор Лиссабон дахь нэгэн толгод дээр орших тансаг эдлэн газрыг худалдан авчээ. Эх сурвалжийн өгүүлснээр, Мадонна түүнийг өөрийнхөө гол оршин суух газар болгохыг хүсч байгаа бөгөөд Америк руу зөвхөн яаралтай ажлаар л ирж очиж байх гэнэ. Түүний өргөмөл хүү 12 настай Дэвид хөлбөмбөг сонирхдог бөгөөд орон нутгийн залуучуудын багт орж тоглох хүсэлтээ илэрхийлжээ. Тиймээс хүүгийн хувьд энэхүү нүүдэл суудал нь тун ашигтай тусчээ. Мадонна болон Кэвин нар 2015 онд анх дуучин эмэгтэйн клипны зураг авалт дээр танилцсан гэдэг. Түүнээс хойш тэд нууцаар жил гаруй уулзаж учирч байгаа талаар Барууны хэвлэлүүд мэдээлэлж байсан билээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна