Хэл ам таталдгаараа алдартай америк дуучин бүсгүй Майли Сайрус Италийн хувцасны нэртэй брэнд болох Dolce & Gabbana-ын төлөөлөгчидтэй муудалцсан байна. Тэрээр тээгч эхийн тухай ярьсан загвар зохион бүтээгчдийн саналтай огт нийлэхгүй байгаагаа дуучин бүсгүй илэрхийлжээ. Харин түүний энэхүү үзэл бодол италичуудад огтхон ч сонин биш хэмээн нөгөөдүүл нь хариулсан тухай Metro мэдээлэлсэн байна. 6-р сарын дундуур Майли Сайрусын 23 настай дүү Брейсон Миланд болсон загварын шоунд анх удаа загвар өмсөгчөөр оролцсон билээ. Дуучин бүсгүй олон нийтийн сүлжээгээр дамжуулан дүүдээ амжилт хүссэн хүсэхийн сацуу Dolce & Gabbana-д хандан хэдэн үг чулуудсан аж. “P.S. D&G хэдийгээр залуу жүжигчдийн ирээдүйн замыг нээж өгөхөд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг хэдий ч зарим зүйл дээр би та нартай огтхон ч санал нийлэхгүй байна” хэмээн Сайрус бичсэн байна. Түүний энэхүү мэдэгдэл брэндийг үндэслэгчдийн нэг Стефано Габбанагийн анхаарлын хажуугаар өнгөрөөгүй бололтой. Тэрээр: “Италичууд бидэнд америк маягийн улс төртэй зууралдах огтхон ч сонирхол байхгүй. Бид зүгээр л даашинз оёдог хүмүүс. Дараагийн удаа иймэрхүү зүйл яримаар санагдвал манай дэргэдүүр зүгээр л өнгөрчихөөрэй” гэж загвар зохион бүтээгч эр алдарт дуучинд хандан өгүүлжээ.
PAPARATSI.MN
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ