Лондон хотын баруун дүүрэг дэх нэгэн өндөр барилгад гал түймэр гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 12 болсон тухай цагдаагийн газар мэдэгдлээ. Энэ тоо цаашид өсч магадгүй байна. Зүүн Кенсингтон дахь Гренфелл тауэр гэдэг 24 давхар өндөр барилгад гал гарах үед уг байшин дотор 600 орчим хүн байсан бололтой. Тэднээс 68 хүнийг эмнэлэгт хүргэжээ. 18 хүний биеийн байдал маш хүнд байна. Олон хүн сураггүй алга болжээ. Байшин бүхэлдээ галд автсан бөгөөд зарим давхруудад галыг унтрааж чадаагүй хэвээр байна. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Галыг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Гал командынхан дуудлага авснаас хойш 6 минутын дотор гал гарсан газарт иржээ. Гал гарсан газар олон хүн цугласан ба түүний дунд дуучин Адель байжээ. Дуучин бүсгүй хайртай хүн болон орон гэрээ алдсан хүмүүст сэтгэлийн дэм өгөхөөр ирсэн хэмээн мэдэгджээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна