УИХ-д эмэгтэй гишүүд хүч түрэн орж ирэх болсон ч хийж бүтээж байгаа зүйл нэг ч алга. Чимээгүйхэн сууж байгаад хэдэн саяар нь цалин авч, бас болоогүй улсын мөнгөнөөс хөөрхөн идчихээд байгаа энэ эмэгтэй гишүүд хэрэг алга. Тэдний манлайлагчид гэж хэлж болох хүмүүс бол Д. Сарангэрэл, Б.Саранчимэг нар. Мөнгөтэй байвал л их хуралд толгойгоо шургалах их амархан гэдгийн нотолгоо бол энэ хоёр эмэгтэй. Учир нь Д. Сарангэрэлийн хувьд Монголын томоохон арилжааны телевизийн нэг “ТВ-5”-ын эзэн.
Телевизээрээ байнга шахуу рекламдаад байдаг Стимо үйлдвэр ч түүний эзэмшил гэнэ лээ. Ингээд харвал бас улсдаа юу ч хийгээгүй гэвэл буруудах биз. Харин Б.Саранчимэгийн хувьд газрын наймааны гарцыг олсон гишүүн Б.Наранхүүгийн эгч. 2012 оноос өнөөг хүртэл парламентад суусан атлаа хийж, гавьсан ажилгүй, хааяахан өрөөндөө виски уун, хор найруулдаг гэх Б.Наранхүү гишүүн өнөө цагийн УИХ-ын гишүүдээс хамгийн мөнгөтэй нь гэгддэг. Тэр их мөнгө нь багадсан уу гэлтэй эгчийгээ их хуралд гаргаж ирээд одоо хоёулаа нийлээд газрын наймааг ч цэцэглүүлж өгч байгаа биз. Энэ мэтчилэн хийсэн бүтээсэн зүйлгүй хэрнээ гавьяа байгуулсан мэт өндөр цалин авдаг гишүүдийг яалтай.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана