Албан үүргээ гүйцэтгэж явсан идэрхэн хоёр залуу хорвоог орхиж аав, ээж, хань гэр бүлийнх нь уй гашуу одоо ч тайлагдаагүй байхад Тавантолгойн замд дахин нэг осол болсон. Цэрэг эрсийн эцэг эх, хань ижлийнх нь уй гашуун тайлагдаагүй байхад Батлан хамгаалахын сайд юу ч болоогүй мэт харьяа анги байгууллагынхаа дарга нарыг сольсоор байна. Солих солихдоо дандаа мэргэжлийн бус нөхдүүдийг томилж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л Аж үйлдвэрийн нэгдлийн захирал Б.Коля Б.Бат-Эрдэнэ сайдтай сайн найз, нэг нутаг гээд яахын аргагүй томилох ёстой хүний нэг.
Дараагийн шахааны томилгоо бол Зэвсэгт хүчний харьяа Барилга захиалагчийн алба, Соёмбо сонины даргаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн “халаас”-ны хүмүүсийг томилсон гэх бор шувуу нисэж байгаа. Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины даргаар гэхэд эрүү хочит Н.Баяржаргал гэх яруу найрагчийг томилсон. Яруу найрагчдынхаа дунд нахаалны, бүдүүлгээрээ алдартай, гэр бүлийн байдал тогтворгүй энэ нөхөр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн тусламжтайгаар энэ албанд ирсэн гэх. Цэрэгт явж ч үзээгүй байж одоо цэрэг удирдаж ажиллана гэхээр “самарч дуусгана” гэдэг нь тодорхой. Барилга захиалагчийн албаны даргаар Мөнхбаатар гэдэг залуу дарга бас л сайдын хүн. Цэргийн ангиудын удирдлагад хүртэл мэргэжлийн бус хүмүүс томилж байгаад салбарынхан дургүй байгаа нь ойлгомжтой. Дөнгөж төгсөөд ирсэн хүн салбартаа олон жил ажилласан хүнийг удирдана гэдэг бэрх байдаг. Харин мэргэжлийн бус хүн мэргэжлийн салбарыг удирдана гэдэг галаар наадаж байгаагаас өөрцгүй хэрэг. Мэргэжлийн салбарт гадны хүмүүс томилох энэ байдал хэзээ зогсох бол. Үүнээс болж гарч байгаа эрсдэлүүдийг хэрхэн бодож сурах вэ?
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана