50 настай Холли Берри жирэмсэн болсон уу?


Саяхан нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Холли Берри сэтгүүлчдэд хов базах шалтгаан гаргаж өгсөн гэнэ. Бариу, мөнгөлөг даашинзаар гоёсон жүжигчин бүсгүйн хэвлий хэсгээрээ илт бүдүүн харагдаж байсан юм. Мэдээж, сэтгүүлчид болон гэрэл зурагчид тэр дор нь түүнийг жирэмсэн болчихсон байна хэмээн таамаг дэвшүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь, нөхөр Оливье Мартинесээс салаад багагүй хугацаа өнгөрсөн билээ. түүний хүүхдийнх нь эцэг хэн байж болох тухай таамаг яриа олны дунд ихээхэн гарах болжээ.  Од бүсгүй одоогоор ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа тул үнэн худлыг нь мэдэх боломжгүй байгаа билээ. 

 

PAPARATSI.MN