Ахмад үеийнхэн Салдан сайдын охин гэдгээр, дунд үеийнхэн "Сентоза"-гийн бизнесмен гэдгээр, залуучууд УИХ-ын гишүүн асан гэдгээр нь С.Одонтуяаг мэднэ. Түүнийг эрчүүдээс дутахааргүй лоббичин хэмээгддэг. Тэрээр Баянгол дүүргийн засаг даргын албыг хашихаас гадна дүүргийнхээ АН-ын даргаар ажиллаж буй. Журмын сайн анд болох С.Эрдэнэ Ардчилсан намын даргаар сонгогдсон учраас С.Одонтуяад ажлаа өгсөн. С.Одонтуяаг Баянголын засаг дарга болоход С.Эрдэнэ вангийн дүүрэгт түүний хүн ирлээ гэлцэж байсан.
Өнгөрсөн жилүүдэд С.Эрдэнэтэй хамт тохой нийлүүлэн парламентад суусан Салдангийн Одонтуяа засаг “хатан”-ы суудалд суусныхаа араас дүүргийнхээ намын даргаар томилогдсонд гайхах зүйлгүй байсан. С.Эрдэнэ хийгээд С.Одонтуяа гэсэн нэр хоршил болтлоо төдийгөөс өдийг хүртэл хамтдаа яваа болоод ч тэр үү, Баянголд Эрдэнийн эрх мэдэл дахин хэрэгжих шинэ үе эхэлсэн билээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор чимээгүйхэн сууж байсан суудлаасаа өндийн олны өмнө гарч ирсэн С.Одонтуяа хатагтайг ийм том суудалд суучихсан байж илүү зүйлд шунаад яваад байна уу хэмээх ярих хүн цөөнгүй байгаа харагдана лээ. Намын гишүүн юм чинь ийм том үйл ажиллагаанд ирэхгүй гээд яахав дээ.
PAPARATSI.MN
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ