Энэ сарын 2-ны өдөр кино театруудад гарч эхэлсэн Warner Bros кино студийн бүтээл “Wonder Woman” буюу “Гайхамшигт эмэгтэй” гэдэг шинэ кино хэдхэн хоногийн дотор 223 сая долларын орлого авчирлаа. Пэтти Женкинс найруулж, Галь Гадот гол дүрд нь тоглосон уг киног өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын 4165 кинотеатрт зэрэг үзүүлсэн бөгөөд хэдхэн хоногийн дотор 100,5 сая долларын кассын орлого авчирсан бол гадаадын 56 орны кино театруудад гаргаснаар 122,5 саяын орлого олжээ. Ингэснээр уг кино Холливүүдийн түүхэнд нэгэн өвөрмөц шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тодруулбал, эмэгтэй найруулагчийн бүтээсэн кино анх удаа амралтын өдрүүдэд гарахдаа хамгийн их хэмжээний кассын орлого авчирсан байна. Өмнө нь Саманта Тейлор-Жонсын найруулсан “Саарал өнгөний 50 хувирал” (Fifty Shades of Grey) гэдэг киноны кассын орлого амралтын өдрүүдэд 85,2 сая долларт хүрч байжээ. сонирхуулан дурдахад, өдгөө 45 настай найруулагч эмэгтэй Пэтти Женкинс өмнө нь бүрэн хэмжээний “Мангас”/Monster, 2003/ гэдэг ганцхан киног бие даан найруулсан аж. Тэрбээр телевизийн 5 цуврал киног бүтээхэд оролцсон бөгөөд "Аллага" /Killing 2011 - 2012/ гэдэг цувралыг нь киноны салбарын мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байна. Оны эхэнд таамаглаж байснаар бол “Гайхамшигт эмэгтэй” киноноос 750-830 сая долларын орлого олох боломжтой аж. Харин киног бүтээхэд 149 сая доллар зарцуулжээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна