Засаг даргын суудал жижигдээд байгаа бололтой


УИХ-д байхаасаа л хатуу ширүүн үг, шударга зангаараа алдартай Н.Ганбямбыг Монголд мэдэхгүй хүн ховор. Нэгэн цагт УИХ-ын гишүүн болж явсан ч 2012 онд өвдөг шороодсон. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэгчлэн тэрээр нам дотроо ч хатуу чанга байж, намынхаа зарим зүйлсийг шүүмжилдэг байсан. Хэнтий аймгийн засаг даргын сэнтийд заларсан түүний хувьд хэсэг чимээгүй байсан нь учиртай бололтой. Ерөнхийлөгчийг сонгох сонгуультай холбоотойгоор суудлын хэнээтэй гарууд хөдөлж эхлээд байгаа. Тэгвэл тэдний нэгэнд Ганбямба багтаад байгаа бололтой. Учир нь бараг л мартагдаж байсан мань эр саарал ордноор ойр ойр орж, гарч намынхантайгаа уулзаж, ярилцаж байгаа гэсэн сураг сонсогдсоор байгаа. Тэрээр Засаг даргын суудлаас хаашаа үсэрчих гээд үзээд байгааг нь хэн мэдхэв. 

 

PAPARATSI.MN