“Мөрөөдлийн театр”-ын залуус олны анхааралд байдгийг тэдний тоглосон реклам, зар сурталчилгаануудаас харж болно. Ах эгч нарынхаа шийрийг хатаах Шагай, Батаа, Эрхэмээ нар хувийн амьдрал дээрээ ч тэднээсээ дутахгүй дуулиан шуугианы эзэд.
Жүжигчин Г.Эрхэмбаярын тухайд гэхэд эхнэрээсээ салсан, түүнийг сольсон гэх өнцгөөрөө хэдийнэ хэвлэлийн баатар болсон. Тэрээр жүжигчин Н.Баярмаа гэх бүсгүйтэй нэг хэсэг романс үүсгэж, олны дургүйг хүргээд авсан ч эхнэрээ орхиогүй хэмээн ярьдаг. Түүнээс хойш өөрийн хувийн амьдралаа тогтуухан авч яваа жүжигчин залуу ийнхүү манай дуранд өртлөө. Аль хэдийнэ 30 насны босго давсан ч бүтээж байгаа дүр бүр нь хүүхэд шиг байдгийг нуугаад яахав. Одоо үзэгчдэд хүрч байгаа Мөрөөдлийн театрын Сошиал ертөнцийн гол дүр шоу тоглолтод Эрхэмбаярт ноогдож байгаа хүүхдийн дүр нэлээдгүй байгаа гэнэ лээ. Уул нь хамтлагаасаа хамгийн том биетэй нь хэрнээ байнга хүүхдийн дүр бүтээдэг нь их л содон. Үүнийг нь үзсэн, харсан хүмүүс одоо ч нас яваад хүүхдийн дүр ч зохихгүй биз, ийм царайтай хүүхэд байвал ёстой аймар биз дээ хэмээн хошигноод авчээ.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо