Энэтхэгийн Мадяпрадеш хотын Дамо дүүрэгт галт тэрэгний замын ойролцоо хүн нас барсан байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнуудыг очиход сэтгэл шимшрэм дүр зураг угтсан байна. Хэргийн газарт нэгэн эмэгтэй нас барсан байдалтай байсан бөгөөд хажууд нь 1,7 настай хүү нь ээжийнхээ амь алдсаныг ч мэдэлгүй “Ээжээ” хэмээн уйлан хөхөө хөхөж байжээ. Энэ талаар цагдаад дуудлага өгсөн 27 настай Витнэс Мону Балмики “Төмөр замын хажууханд нас барсан эмэгтэй цогцос байсан. Харин түүний гараас бяцхан хүү атгаж, тэвэрч, уйлж, хөхөө хөхөж байхыг хараад өөрийн эрхгүй уйлсан” хэмээн ярьсан байна. Эмэгтэйн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Талийгаач чих болон хамраараа их хэмжээний цус алдсан байдалтай олдсон байна.

24TSag.MN
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна