Манайдаа л “од” хэмээн хүндлэгддэг олны танил эрхмүүд өөр хоорондоо дурлалын романс үүсгэн, эхнэр нөхрөө сольсон шигээ эрээвэр хураавар паянтай амьдардаг нь даанч нууц биш. Харин ч бүр хэн хэдэн амраг сольсноороо уралдах нь холгүй өрсөлддөг мэт хачирхалтай байдлаа хааж нуухаа болиод удаж байна. Тэдний нэг бол TV5 телевизээр олонд танигдаж гарч ирсэн Г.Ганбаяр билээ.
Түүний сольж, хольсон амраг гэвэл бас л цөөнгүй олон. Тэрээр өдгөө улс төрд орчихсон гүйж яваа сүйхээтэй нэгэн. Тэгвэл саяхан болсон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Түүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжих нь тодорхой гэх яриа гараад буй. Тэгвэл Ё.Отгонбаярын оронд БСШУС-ын дэд сайдын суудалд мань эр томилогдохоор болжээ. Түүнийг сонссон хүмүүсийн дунд хайр дурлалын асуудлаа ч шийдэж чаддаггүй хүн сайдын суудалд суувал учрыг нь олох болов уу гэх яриа аль хэдийн гараад амжиж.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна