Лондон хотын Chiltern Firehouse зочид буудалд ажилладаг 21 настай зөөгч Вивиана Россыг “Карибын тэнгисийн дээрэмчид”-ийн од жүжигчинтэй учир ургуулсны төлөө ажлаас нь халсан байна. Зөөгч бүсгүй ажлын бус цагаар алдарт жүжигчин эртэй зугаацаж цэнгэсэн тухайгаа тайлбарласан боловч тусыг эс олсон тухай Sun мэдээлжээ. Дублинд төрсөн румын гаралтай жүжигчин бүсгүй хоёр жилийн өмнө Лондонд ирсэн аж. Тэрээр Орландо Блум таван одтой зочид буудлын ресторанд уух юм захиалах үед тэд анх танилцжээ. Тэр хоёр харц солилцсон даруйдаа бие биедээ татагдан “оч харвасан” тухай Росс өгүүлсэн байна. Өнгөрөгч Баасан гаригийн орой Росс ээлжнээс бууж, хувцсаа солиод гарахдаа үүдний дэргэд Орландотой таарчээ. Жүжигчин эр бүсгүйг буудлын өрөөндөө урьсан бөгөөд тэд жин дарс тулгаж татсаны дараа шууд үнсэлцэж эхлэн, удалгүй сексдэж эхэлсэн аж. Харин дараа өглөө нь Блум бүсгүйг өрөөндөө үлдээгээд, өөрөө ярилцлага өгөхөөр явсан хойгуур өрөөнд нь гэнэт зочид буудлын менежер орж ирэн бүсгүйг харчихсан байна. Ингээд нэг цагийн дараа гэхэд тэрээр халагдах тушаалаа хүлээн авсан гэнэ. Бүсгүй гэнэт ажлаасаа халагдсандаа бухимдаж байгаа хэдий ч харин Орландо Блумтай нэг шөнийг өнгөрүүлсэндээ огтхон ч харамсахгүй байгаа бололтой.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна