Хэн бэ гуай ч бай өөрийн дураар өрдөггүй босго өндөртэй газар бол УДЭТ-ын алтан тайз байдаг. Харин орсон нь хөөсөн ч гардаггүй тийм л үнэтэй газар. Тэгвэл УДЭТ-ын хаалгыг нэг л өдөр зоригтойгоор орхиод гарсан бүсгүйчүүд бол жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар. Алтан тайзнаасаа бууж, дэлгэцийн урлагт тэсрэлт хийн гарч ирсэн тэдний хувьд кино зохиолоо өөрсдөө бичдэг.
Харин кинонууд нь нээлтээ хийх тоолонд л хүний зохиол хулгайлсан хэрэгт холбогдоод байдаг. Гэсэн ч бүсгүйчүүд бууж өгдөггүй уран бүтээлээ үргэлжлүүлж, кино бүрээрээ ямар нэг шагнал хүртчихдэг. Тэгвэл саяхан болсон кино шилдгүүдийг тодруулах CINEMA AWARDS дээр жүжигчин Д.Ганцэцэг ганцаараа яваа харагдсан. Юу ч болсон, хаана ч байсан гурвуулаа зууралдаад явж байгаа харагддаг ч бүсгүйчүүд энэ удаа харагдсангүй. Учир нь У.Уранчимэг Канны кино наадмыг зорьсон учраас ийнхүү хэлхээтэй гурван бүсгүй ганц ганцаараа явахад хүржээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна