Холливуудын хамгийн чинээлэг гэр бүлээс гаралтай Пэрис Хилтон өөрийгөө селфиг санаачилсан хэмээжээ. Тэрбээр 2003 оноос эхлэн “Simple Life” реалити шоугаар үзэгчидтэй уулзаж, өөрийн нэрийн брэнд хувцастай болж мөн борлуулалтаараа бестселлинг ном зохиосон байдаг. Пэрис Хилтон, Ким Кардашиан нар дотны найзууд байсан бөгөөд Кардашианаас илүү Хилтонг хүмүүс сайн мэддэг байсан юм. Нэгэн үе Линдси Лохантай хамгийн шоучин охидын нэрийг зүүж явсан Хилтон өнөөдөр томоожсон гэлтэй. Тэрбээр олны хараанаас ангид нам жимхэн амьдарч байна.
Тэрбээр W magazine-д өгсөн ярилцлагандаа, “өнөөдөр хэнбугай ч алдартай болох боломжтой болж дээ. Танд зөвхөн гар утас байхад л хангалттай. Би бас “реалити” шоунд тун сэтгэл дундуур байх болсон. Одооны гарч буй реалити шоунд үнэн бодит зүйл гэж байхгүй. Бүгд худал, урьдаас төлөвлөсөн байдаг болж. Миний хувьд, жинхэнэ реалити шоунд оролцож байсандаа баяртай байгаа шүү. Бүгд үнэн бас хөгжилтэй байсан” гэжээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна