Бээжингийн олимпоос Монгол улсын анхны алтан медалийг өвөртлөн ирж ард түмнийхээ сэтгэлийг огшоож хайрыг татаж, хүндлэл хүлээсэн Н.Түвшинбаяр аварга маань их л даруу төлөв зантай нэгэн. Буурь сууртайн дээр ёстой л нэг хээгүй харагддаг. Угийн бүх л спортод авьяастай харагддаг аварга маань хөл бөмбөгт ч гэсэн одтой юм байна лээ. Хүрхрээ лигийн нээлтийн тоглолтон дээр аварга их л эвлэгхэн гүйж явна лээ. Ногоон зүлгэн дээр гараад дан ганц гүйх биш, багаа ахлаад, дасгалжуулаад, өөрөө ч гэсэн бөмбөгөө хэд хэд өшиглөөд авч байгаа харагдсан. Спорт л бол спортод гэсэн шиг өөрийнхөө авьяас чадлаа ногоон зүлгэн дээр ч харуулаад авсан аваргыг хайрлах ард түмний хайр илүү нэмэгдсэн гэнэ. Ёстой л эвсэлтэй эвлэгхэн аварга минь мундаг юмаа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна