Дуучин Бейонсе гурван сарын өмнө ихэр ураг тээж буйгаа мэдэгдэж цахим сүлжээнд томоохон шуугиан тарьж байв. Бие давхар хэдий ч Грэммийн наадамд эрсдэлтэй үзүүлбэр үзүүлж олны нүдийг хужирлаж байсан дуучин бүсгүйг “доромжилсон” хэмээн “MediaTakeOut” сайтыг буруутгажээ. Бейонсегийн төлөөлөгч Иветте Ноел Шурын хэлснээр, MediaTakeOut дуучин бүсгүйг жирэмсэн атлаа уруулаа томруулсан гэх мэдээлэл цацсан гэнэ. Хамгийн харамсалтай нь, уг мэдээлэл ташаа бөгөөд дуучин эмэгтэйн инстаграмдаа тавьсан ганц зурагнаас үүдэн түүнийг силикон шахуулсан хэмээн олон нийтэд мэдээлсэнд байгаа аж. Төлөөлөгч Шур тус сайтад хариу болгож, жирэмсэн эмэгтэйн биед ямар их өөрчлөлт гардаг тухай, бие давхар эмэгтэйг худал гүтгэсэн тухай нь ширүүхэн үгсээр хариу барьжээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна