1990-ээд оны жинхэнэ хит болсон инээдмийн цуврал “Найзууд” киноны жүжигчин Женнифер Энистон ухаалаг утаснаас уяатай өнөөгийн амьдралын тухай ярьжээ. Сэтгүүлч Арианна Хаффингтоны “Thrive Global Podcast With iHeartRadio” нэвтрүүлгийн анхны дугаарт уригдан оролцсон Энистон орчин үеийн залуусын харилцааг “Найзууд” кино бүтээгдсэн тухайн цаг үетэй харьцуулсан байна. “Хэрэв кино маань ухаалаг утасны эрин өнөө цагт бүтээгдсэн бол ямар байх талаар бид хошигнон ярилцдаг л юм. Кофе шоп дүүрэн хүн байна.
Гэхдээ бүгд IPhone утсаа оролдоостой. Тэнд ямар ч амьд харилцаа байхгүй, ямар ч харилцан яриа байхгүй байх болов уу” гэжээ.Түүнчлэн жүжигчин эмэгтэй ухаалаг төхөөрөмжүүд эрүүл амьдралын хэмнэлд тухайлбал нойронд муугаар нөлөөлөх болсон талаар ярьсан байна. Зургаан найзын тухай шог хошноор өгүүлэх “Найзууд” инээдмийн цувралд өнөөгийнх шиг ухаалаг гар утас гэж байсангүй. Тэд өдөр бүр найзуудтайгаа уулзаж, өнөөдрийн болсон үйл явдлын талаар чин сэтгэлээсээ ярилцдаг билээ. Жинхэнэ нөхөрлөлийн тухай өгүүлдэг болохоор амжилтанд хүрсэн бизээ.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь