Ганцаараа ч гэсэн зүтгэж л явна


Дэлгэцийн бүтээлд жүжиглэлт, найруулгаас гадна киноны ая, дуу мөн л чухал байдаг. Сайхан дуутай байвал тухайн кино олонд хүрэх нь илүүтэй байдаг билээ. Тэгвэл саяхан нээлтээ хийсэн Үүр цайгаасай киноны аяыг A SOUND амьд хөгжмийн хамтлагийн ахлагч, дуучин, ая зохиогч Тэмүүлэн зохиосон гэнэ. Тус хамтлагийн дуунууд залуусыг нэг хэсэг байлдан дагуулж тэднийг мэдэхгүй хүн ховордсон. Тэгсэн ч тус хамтлаг уран бүтээлээсээ түр зайгаа аваад байгаа гэхэд хилсдэхгүй. Харин хамтлагийн ахлагч Тэмүүлэн ганцаараа бие дааж ажиллаж эхэлж байгаа бөгөөд анхны уран бүтээл нь Үүр цайгаасай киноны дуу байлаа. Өмнө зөвхөн хамтлагтаа л зориулж ая зохиож түүнийгээ өөрсдөө дуулж амилуулдаг байсан бол энэ түүний зохиосон дууг дуучин, жүжигчин Анхмаа амилуулсан байна.

 

PAPARATSI.MN