Урлагийн ертөнцөд нэлээд эрт хөл тавьсан ч, хип хоп хамтлагуудтай цуг дуулснаар нь сонсогч фэнүүд нь илүүтэй таньдаг гэх дуучин Б.Баярцэцэг “амбиц” муутай нэгэн. Өөрийнхөө тухай тэгтлээ их ярьж, энэ тэрүүгээр сурталчилж гүйх дургүй болохоороо ч тэр үү. Урд хөршид багагүй хугацаанд ажиллах үеэрээ олон улсын хөгжмийн наадмаас Гран при шагнал авснаар барахгүй бүр Орос, Хятад дууны цомог хүртэл гаргаж явснаа тэр бүр онцолж сүржигнэдэггүй гэлцдэг. Эх орондоо ирсэн цагаас хойш хоёр ч цомог, нэлээд хэдэн тоглолтын ард гарсан дайчин бүсгүй маань амаржаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Бизнесмэн нөхрийнхөө ачаар хэн хүний царайг харахааргүй амьдардаг гэх дуучин Б.Баярцэцэг урлагтаа бус хөөрхөн охин, хань хоёртоо анхаарлаа хандуулаад байгаа. Түүнийг хятад хүнтэй суулаа гэх мэдээлэл нэг хэсэг тархаж, гомдож бухимдсан тэрбээр албан ёсоор залруулга хийсэн ч нөхөртэйгээ хамт одоог хүртэл олны өмнө гарч ирээгүй нууцлаг, чимээгүйхэн байгаа. Тэрээр хөөрхөн охиноо хараад завгүй байгаа ч Ч.Насантогтохын тоглолтон дээр гүйгээд иржээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна