Муу нэр, луу данстай ӨӨЖГИЙ


Нэг хэсэг хэвлэл мэдээллээр муу нэр луу данстай болсон гитарчин Өөжгийг манайхан андахгүй. Манай рок попынхон дундаа хамгийн хэнэггүй, шударга гэгддэг гитарчин Өөжгийтэй ам зөрөлдөх хүн ховор. Заримдаа түүнийг харилцааны соёлгүй, бүдүүлэг гэх нь ч бий. Гэсэн ч мань эр хаа ч очсон өөрийнхөөрөө байж, хэлье гэснээ хэлж чаддаг, ёстой л хээгүй эр хүн дээ.

 

Харин энэ нь хэвлэл мэдээллийнхэн, ард түмэнд муугаар хэлэгдэх гол зүйл нь болдог. Тэртээ 1990-ээд оны сайхан бүсгүйн тэмцээнд түрүүлсэн мисс Ц.Түмэнхүслэнтэй амьдарч, “Хүүхний тэнгэртэй эр” хэмээгдэн толгой гэдгэр явахдаа С.Өлзий-Орших удам залгах хүүгээ ч өлгийдөж авсан. Гэвч анхны хүүхдээ нуусан мисс эхнэрээсээ салах өргөдөл өгч, ганц хүүгээ өөр дээрээ авч үлдэхийн тулд 11 удаа шүүхдэлцсэн гитарчин залуу маань чамгүй дуулиан шуугианы дараа ганц бие аав болж үлдсэн түүхтэй. Үүнээс хойш нам гүмхэн олны хараанаас холж байж мартагдах шахсан гитарчин залуу ийнхүү манай дуранд өртлөө.  

 

PAPARATSI.MN