Чулууны Ганхуяг гэхээсээ илүү Хасын Ганхуяг гэвэл хүмүүс андахгүй. Хэнээс ч юунаас ч айдаггүй тэрээр ёстой л хэлэх гэснээ хамаагүй хэлээд туучихдаг. Үүнээсээ болоод байнга хэрэг төвөг, хэл аманд орооцолдож хэвлэл мэдээллийнхний овоо хараанд өртөөд авдаг түүнд дургүй хүн цөөнгүй. Улс төрд орж үзээгүй биш орж үзсэн түүний хобби улс төрөөр оролдох гэж хошигнодог хүмүүс олон.
Орчинд нь байж өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан ч түүний хийж бүтээсэн, өөрчилсөн зүйл бараг л байхгүй. Тийм хэрнээ одоогийн Сайд нарын үгийг барагтай л дэмждэггүй тэрээр саяхан гарсан БСШУС сайдын гаргасан хонхны баярын талаар гаргасан тушаалыг эсэргүүцээд авсан түүнийг хүмүүс нөгөө хобби нь хөдөлчихжээ хэмээсэн. Тэгвэл түүний өөр нэг хобби нь спорт. Юу ч болж байсан спортод үнэнч спонсор, дэмжигч байж чаддаг тэрээр спортоор өөрийн стрессээ тайлдаг гэж ч хэлж болно. Тэгвэл Ч.Ганхуяг сайд нараас болж бухимдсан стрессээ Хүрхрээ лигийн тэмцээн дээр ирж тайлж байгаа харагдана лээ.
PAPARATSI.MN
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ