Монголын кино урлагт тэсрэлт хийж гарч ирсэн Фантастик продакшныг мэдэхгүй хүн байхгүй биз. Өвөрмөц сэтгэлгээ, онцгой хийцтэй бүтээлүүдээрээ үзэгчидтэйгээ уулздаг тэдний хувьд ээлжит шинэхэн уран бүтээлээ хүргэхээр шаргуу ажиллаж завгүйхэн гүйж яваа.
Тэгвэл тэдний нэг болох жүжигчин М.Баярбат гэх залууг бид Хэцүү анги ОАК-аар нь мэднэ. Хар нялхаараа амьдрал зохиосон гэж хэлэгдэж байсан тэрээр олны үгийг тоолгүй эхнэртэйгээ нэг гэрт орж хүү, охин хоёртой болсон. Нэг хэсэг тайван байсан түүнийг эхнэр хүүхдээ хаясан хэмээн худал, үнэн нь мэдэгдэхгүй яриа гарч байсан ч жүжигчин залуу одоо гэр бүлтэйгээ сайхан амьдарч байгаа. Ер хувийн амьдрал гэхээсээ илүү, хийж бүтээснээрээ олны дунд гэнэт гарч ирж, хэвлэлийнхний болон фэнүүддээ үзэгддэг М.Баярбат саяхан зохиогдсон Хүрхрээ лигээр ороод гарахдаа фэнүүддээ олзлогджээ.
Түүний фэнүүд их бяцхан хөдөлгөөн ихтэй юм. Харсан даруйдаа л түүнийг тойрч зогсоод зургаа авхуулж, гарын үсгийг нь авч байгаа харагдсан. Тэглээ гээд ч сэтгэл нь амраагүй бололтой жүжигчин залууг явуулахгүй нилээн юм болж байгаа харагдана лээ.
PAPARATSI.MN
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ