УИХ-ын намрын чуулганаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Засгийн газраас Холбооны Бүгд Найрамдах Бразил улс болон Бүгд найрамдах Индонез Улс дахь Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгах тогтоолын төслийг УИХ-д оруулж, түр татан буулгах шийдвэр гаргуулсан. Татан буугдах дөрвөн дипломат төлөөлөгчийн газрын нийт ажилчдын тоог 20 орчим хэмээн салбар яамнаас нь тодорхойлж байна.
Түүнчлэн өмнөх дипломат албаны хуулийн дагуу гурван жилийн хугацаа нь дууссан дипломат ажилчид эх орондоо ирсээр, ерөнхийдөө жигдрэх тийшээ ханджээ. Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгосон. Энэ заалт 2017 оноос өмнө томилогдсон дипломат ажилчдад үйлчлэхгүй байхаар заагдсан. Өөрөөр хэлвэл, өмнөх Засгийн газрын үед томилогдсон дипломат ажилчдад дөрвөн жил ажиллах хуулийн эрх үүсэхгүй. Энэ утгаараа Гадаад харилцааны яамнаас явуулж буй томилгооны ажиллагаа ирэх зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн шийдэгдсэн байх юм.
PAPARATSI.MN
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна