МУСТА дуучин Т. Дэлгэрмөрөн 2017 оны хоёрдугаар сарын 02-н буюу их жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр Монгол ардын намд гишүүнээр элсэх болсоноо өөрийн цахим хуудсаар дамжуулан зарласан. Хайртай гэргийгээ алдаад шаналж байсан түүний энэ үйлдлийг фэнүүд нь хараад ашгүй дээ үр хүүхэд амьдралынхаа төлөө ямар нэг зүйл хийж, өөрийгөө тайвшруулж ганцаараа ч гэсэн тэмцэх хэрэгтэй хэмээн ярилцаж байсан. Үүнээс хойш урлагийнхны хамгийн том арга хэмжээ буюу дуучин Ж.Дашдондогийн төрсөн өдөр дээр тэрээр зочилон очсон. Энэ үеэр Ж.Дашдодог гэнэтийн бэлгээ задалж гэргийтэйгээ мөнгөн хуримаа хийсэн нь уригдан очсон дуучин Т.Дэлгэрмөрөнгийн сэтгэлийн утсыг хөндөж түүний нүднээс нулимс унагаагаад авсан. Түүний бичлэг цахим ертөнцөөр тарж, үзсэн хүн бүрийн сэтгэл мөн адил эмтэрсэн гэхэд хилсдэхгүй. Үүнээс хойш чимээгүйхэн байсан эрхэм дуучин нэгэн тайзны ард манай дуранд ийн буулаа. Цаанаасаа л нэг донжтой харагдаж байгаа биз түүний энэ инээмсэглэл.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо