Бие жижиг ч бэлчээр томтой залууг фэнүүд нь сайн оёдолчин хэмээн хошигнодог. Яг түүн шиг шоуны эхний улирлын ялагч Б.Баярцэнгэл өдгөө дуу хөгжим гэхээсээ илүүтэй кино урлаг руу хүчтэй орж ирж байгаа.
Тэгвэл дуучин, ёодолчин гэгддэг залуу энэ гуншингаа орхин жүжигчин хэмээн дуудуулах хүсэлтэй байгаа бололтой. Учир нь бие жижигтэй залуу маань дахин бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээжээ. Энэ бол мэдээж саяхан нээлтэй хийсэн “Төгс бүсгүйн зууч” УСК гэдгийг үзэгчид надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Урлагт өөрийн орон зайгаа бий болгохын сацуу сайн аав, сайн нөхөр гэдгийг ч ард түмэн хэдийнээ мэдэх билээ. Зав зайгаараа л эхнэр, хүүхэдтэйгээ гадуур хөгжилтэй нь аргагүй цагийг өнгөрөөж харагддаг. Тэгвэл аавынхаа шинэхэн киноны нээлтэн дээр ч түүний хөөрхөн охид баярыг нь хуваалцан явж байгаа харагдана лээ. Киноны уран бүтээлч, зочидоос илүү охиддоо анхаарлаа хандуулан гүйж байсан түүнийг үнэхээр сайн аав юм хэмээн магтах улс олон байлаа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна