Хайрын дууч шувуухай гэж нэрлэгддэг дуучин бүсгүй болох Sally буюу С.Сэрчмаа гэх энэ бүсгүй Sweetymotion гэх хамтлагаар овоглон анх урлагийн тайз наа гарч ирж байсанг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Түүнийг поп дива Б.Сарантуяа “Энэ нэрийг цээжилж аваарай. Эргээд та нар санах болно. Их юм дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ” хэмээн үнэлж байсан удаатай. Олон түмэнд хайрын дууч шувуухай хэмээн цоллогдсон бүсгүйн уянгалаг сайхан хоолой одоо ч Монголын Урлагийн салбарт томоохон байр суурь эзэлдэг. Нэг хэсэг хөтлөгч Нямбаатай хамт ток шоу хөтөлж байсан бол сүүлийн үед нам жим амьдрах болсон шалтгаан нь дуучин бүсгүй дахин үрийн зулай үнэрлэсэнтэй холбоотой билээ.
Тэгвэл дуучин бүсгүй саяхан нэг нэвтрүүлгийн үеэр олон сайхан дууг олон орны хэлээр дуулж өөрийн авьяас чадвараа дахин батлан харуулсан билээ. Харин дуут шувуухай маань саяхан болсон нэгэн тоглолтонд уригдан ая дуугаа өргөсөн ба түүнийг шинэхэн үрээ өлгийдөн авсан гэж хэлхмээргүй сайхан харагдаж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй болов уу....
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна