Намын даалгавар өвөртөлсөн тэрбумтан залуу гишүүн


НАМЗХ-ны Бага хурлын гишүүн, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Н.Батсүмбэрэл: нэгэн цагт ийнхүү ярьсан байдаг


Би Г.Тэмүүлэн сайдыг өндөр боловсролтой, сайн залуу гэж боддог байлаа. Уул уурхайн олон том төслүүдийн хэлэлцээрт оролцсон гэж сонссон. Тиймээс нэг ажлын хэсгийг хөнгөхөөн удирдаад аваад явчих байх гэж итгэж байсан. Гэвч тэгж чадаагүй. Тэгсэн хэрнээ намын өмнөөс баахан албан тушаал хашаад байдгийг нь ойлгодоггүй юм. Ажлын хэсэг дээрээ цөөнх болохоор тамгаа аваад зугтаачихдаг энэ залууд манай нам яагаад ингэж их найр тавиад байдгийг би ойлгодоггүй юм. Нам ялагдаад залуус гудамжинд байхад ганцаараа том дарга болж л байсан. Нам засагт эвсээд эрх барихад хамгийн түрүүнд дэд сайд болоод л явсан. Залуучууд хагарч хуваагдаж байхад бас л генсек гэдэг нэртэй дарга болчихсон. Намынхаа төлөө өдөр шөнө, өвөл зунгүй зүтгэсэн залуучууд Г.Тэмүүлэнгийн ард юу ч үгүй хоцорч үлдээд байдгийг ойлгодоггүй юм. МАН-ын хүнд хэцүү үед олон жагсаал цуглаан болсон. Тэнд Г.Тэмүүлэн явж байхыг би лав олж хараагүй. Ядаж жагсаалын тайзны ард ч байгаагүй хүн шүү дээ. Намын ажлын хар борыг мэдэх хэмжээний туршлага энэ хүн лав байхгүй юм байна гэсэн байдаг.

 

Оюу толгой”-н ТУЗ-н гишүүн явсан тэрбээр өнгөрсөн сонгуулиар Архангай аймагт нэр дэвшин ялалт байгуулж намтартаа УИХ-н гишүүн гэх сэтрийг нэмсэн билээ. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгч гэх улс төрийн албан тушаалыг давхар хашдаг тэрбээр  МАН-д нөлөөтэй эрх бүхий эрхэм гэдэг нотлогдох байх. Тэрээр болоогүй хамгийн олон “ОФФШОР” данстнуудын дунд нэр нь дээгүүр цохиж явах юм билээ.

Нөлөө бүхий эрхэм маань энэ удаад “SHANGRI LA” зочид буудалд, НАМЗХ-н 20жилийн ойн баярын цэнгүүндээ хүрэлцэн ирж тансаг машинаасаа буух торгон мөчүүдийг хүргэж байна.

 

PAPARATSI.MN