Харьсан бөх, тарсан хамтлагууд карьерээ дуусангуут УИХ-ын гишүүн эсвэл аль газрын дарга болдог жишиг манай урлаг соёлынхны дунд бичигдээгүй хууль мэт үйлчилдэг болсон гэхэд болно. Харин яг энэ жишгээр амьдарч буй нэгэн эрхэм бол Номинталст хамтлагийн дуучин Хаянаа.
Тэрбээр МАН-аар занималдсаны хүчинд нам нь ялангуут өнгөрсөн оны аравдугаар сарын эхлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга гэх албан тушаалд томилогдсон билээ. Харин тэрбээр уржигдархан 20-н жилийн ойгоо тэмдэглэсэн НАМЗХ-ны хүндэтгэлийн цэнгүүнд уран бүтээлчийн хувиар бус даргын байрь сууринаас оролцохоор ирсэн нь энэ. Нам дагавал ам тосдоно гэдэг болсон гэлүү дээ. Харин дараагийн дөрвөн жил хэрхэхийг харж л сууя. Намын нөмөр нөөлөг ч өөр юм аа гэхээс өөр юу ч гэх вэ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна