Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг УИХ-ын дарга асан З.Энхболдтой ач тач үзэлцдэг эрхмүүдийн тэргүүн эгнээнд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар гэх эрхэм бичигдэнэ. Санаж буй бол 2015 онд түүнийг намаасаа хөөгдсөн хэмээн т З.Энхболд хэвлэлийн хурлын үеэр зарлаж байсан бол Т.Хасбаатар сөргүүлэн энэ оны гуравдугаар сарын сүүлээр “З.Энхболд намын дарга болсноос хойш АН доторх зөрчил, тэмцэл гаарч, нам оршин тогтноход хэцүү болсон. Мөн тэрээр саяхан хөдөө орон нутгаар явж байхдаа цагдаагийн алба хаагчдыг үл бүтэх этгээдүүд хэмээн цоллосон. Энэ нь төрийн алба хаагчдын нэр хүндийг сэвтээж, цаашид ноцтой байдлыг үүсгэж болзошгүй” гэж байсан юм.
За тэр ч яах вэ... Харин Т.Хасбаатарын гэргий Саруултөгс саяхан манай дуранд өртсөн нь энэ. Японы хөрөнгө оруулалттай компанид бие төлөөлөгч хийдэг тэрбээр 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт гэр бүлийнхээ хамтаар оролцохдоо гал тогооны өрөө орчмоор эргэлдсээр нэвтрүүлгийг өндөрүүлж байсан юм. Түүнчлэн Т.Хасбаатарын гэр бүлийнхнийг хэт японжсон гэр бүл ч гэж эргэн тойрныхон нь тодорхойлдог юм билээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна