Ами “Яг түүн шиг” байж чадах болов уу


Төгөлдөр хуурч Ами гэж хэн болоо. Анх төгөлдөр хуур тоглоод гараад ирэхэд хүмүүс Д.Лувсаншарав гуайн зээ охин гэдгээрээ танигдсан байдаг. Тэгвэл саяхнаас “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогчоор шалгараад байгаа тэрбээр нэгэн ярилцлагадаа:


- Ер нь бол би төгөлдөр хуурч Ами гэдгээрээ яг өөрийнхөө уран бүтээлээр хувь хүн талаасаа танигдахыг хүссэн. Хүмүүс төгөлдөр хуурч гэхээр их намуухан хүн байна гэж хараад байх шиг. Үнэн хэрэгтээ жинхэнэ буцалж оргилж явдаг хүн. Сониуч зантай олон янзын дүрд хувирах зэргээр элдэвийн юм сэтгэж сонирхолтой хөгжилтэй амьдрах дуртай. Дуу ч дуулна бүжиглэвэл ч бүжиглэнэ. Амьдралыг амттай болгож амтал гэдэг уриатай гэхүү дээ” гэжээ. Үүнээс харахад тэрбээр ихэд дэврүүн,сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаг нээлттэй нэгэн бололтой. Тэгвэл Амиг Яг түүн шиг шоун дээрээс яг хэн бэ гэдгийг нь харах боломжтой болжээ.

 

PAPARATSI.MN