Анх МҮОНТВ-ээр гарсан "Амьдралд тавтай морил" олон ангит уран сайхны кинонд жүдо бөхийн тамиричин охины дүрээр олны танил болсон залуу жүжигчин бол “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг буюу Ариука. Анхны бүтээлдээ тоглохдоо махлаг байсан жүжигчин бүсгүй дараагийн цуврал кино болох “Гурван найз”-д нэлээд жин хасан үзэгчидтэй шинэ төрхөөр уулзсан нь олон бүсгүйд урам зориг өгсөн гэхэд болно. Удаа ч үгүй ээж болж, халамжит хань болсон тэрбээр мэргэжлээрээ ажиллахын сацуу Боловсол суваг телевизийн “Яг түүн шиг” шоунд хамтлагаа төлөөлөн оролцож буй. Турж таргалах өөрчлөлтийг өөр дээрээ биеэрээ мэдэрсэн хойно дуулж бүжиглэж дуурайх бол энүүхэнд байх биз ээ. Дашрамд дуулгахад тэрбээр “Азтай бадарчин 2017” наадамд шилдэг эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшиж байгаа юм билээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна